Венесуэл улс сүүлийн зуун жилд тохиосон хамгийн хүнд байгалийн гамшгийн нэгтэй нүүр тулж байна. Зургадугаар сарын 24-нд ойд хэсэгт 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт болж, нийслэл Каракас, Ла Гуайра муж хамгийн их хохирол амссанаас хойш хоёр долоо хонох гэж байна.
Одоогийн байдлаар нас барсан хүний тоо 3,500 давж, 16,000 гаруй хүн гэмтэж, олон мянган иргэн орон гэргүй болсон байна.
Ойролцоогоор 18,000 хүн түр хоргодох байранд амьдарч байгаа бөгөөд аврах ажиллагаанаас сэргээн босголтын үе шат руу шилжиж эхэлжээ. Газар хөдлөлтийн дараа Венесуэлийн дэд бүтэц ихээхэн сүйдэж, олон барилга нурж, эмнэлгийн байгууллагууд ачааллаа даахад хүндрэлтэй болсон. Орон сууц, нийтийн барилгууд ихээр эвдэрч, аврах багууд нуранги дундаас хүмүүсийг хайх ажиллагааг хэд хоног үргэлжлүүлжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр түр байрлаж буй хүмүүсийн дунд халдварт өвчин, цэвэр ус, ариун цэврийн асуудал үүсээд байгаа бөгөөд олон улсын байгууллагууд эмнэлгийн тусламж, вакцинжуулалт, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Гэвч байгалийн гамшиг нь Венесуэлийн өмнө тулгарч буй улс төр, эдийн засгийн удаан хугацааны асуудлуудыг илүү харуулж байна. Одоо тус улс зөвхөн сүйдсэн барилга байгууламжийг сэргээх, дахин орон байртай болгох, эрүүл мэндийн үйлчилгээ болон өдөр тутмын амьдралыг хэвийн болгох гэж зорьж байна.