m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
5 цагийн дараа
163
Сэтгүүлч Т.Мөнхтунгалаг СГЗ цолоор энгэрээ мялаалаа

АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч, анхны ажилтнуудынх нь нэг Т.Мөнхтунгалаг өнөөдөр ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Тэрээр "Улсын их баяр наадмын өмнө төрийн тэргүүнээсээ Соёлын гавьяат зүтгэлтэн гэх төр түмнийхээ өндөр хишгийг хүртсэндээ маш их баяртай байна. Би хууль тогтоомж сурталчлах, ардчиллын нэгэн зарчим болсон мэдээ, мэдээлэл түгээх, авлигын эсрэг иргэдийг соён гэгээрүүлэх чиг үүрэг хэрэгжүүлж ажилладаг. Ерөнхийлөгчөөс шагнал гардаж байх үед "Хөдөлмөр, зүтгэлийг чинь үнэллээ. Цаашид хийх ажлын чинь даалгавар гэж ойлгоорой" гэж хэлсэн. Үүнийг би маш гүн гүнзгий ухамсартайгаар хүлээн авч байна" гэлээ.