m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
1 цагийн дараа
156
Америк еврейчүүдийн нутаг уу?

   Олон нийтийн сүлжээнд дэлхийн эдийн засаг, технологи, боловсролын салбар дахь нөлөө бүхий хүмүүс еврей гаралтай байдаг. Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, хөрөнгө оруулалтын Blackstone-ийн үүсгэн байгуулагч Стивен Шварцман зэрэг бизнесийн ертөнцийн төлөөлөгчид еврей бөгөөд Америкийн нэр хүндтэй их сургуулиуд, санхүүгийн байгууллагууд еврей хүмүүс олонх. Америкийн нийгэмд XIX–XX зууны үед еврей гэр бүлүүд цагаачлан ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Марк Левинтэй ярилцах үеэрээ өөрийгөө “АНУ-ын анхны еврей ерөнхийлөгч гэж үздэг” хэмээн хэлж байсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

Еврей гаралтай хүмүүсийн нөлөө нь тэдний хүн амын эзлэх хувьтай харьцуулахад өндөр байдаг нь өнөөдөр ч судалгаа, хэлэлцүүлгийн сэдэв болсоор байна.

   АНУ-ын еврей гаралтай хүмүүсийн жишээ: Лоренс Саммерс — Харвардын их сургуулийн ерөнхийлөгч, АНУ-ын Сангийн сайд. Жудит Родин — Пенсильванийн их сургуулийн ерөнхийлөгч Ли Боллинжер — Колумбийн их сургуулийн ерөнхийлөгч Марта Поллак — Корнеллийн их сургуулийн ерөнхийлөгч Марк Цукерберг — Мета компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Фэйсбүүкийг байгуулж, өнөөдөр Мета компани Стивен Шварцман — Блэкстоун хөрөнгө оруулалтын компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Ларри Финк — БлэкРок компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Майкл Блүүмберг — Блүүмберг мэдээллийн болон санхүүгийн үйлчилгээний компанийн үүсгэн байгуулагч. Нью-Йорк хотын өмнөх хотын даргаар ажиллаж байсан. Ллойд Бланкфейн — Голдман Сакс хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал Чак Шумер — АНУ-ын Сенатын удирдагч, Нью-Йорк мужаас сонгогдсон сенатор. АНУ-ын хууль тогтоох байгууллагын хамгийн хүчтэй улс төрч Жанет Йеллен — АНУ-ын Сангийн сайд Рам Эмануэл — Чикаго хотын дарга