

Тэрбээр 194 см өндөр, 190 кг жинтэй бөгөөд “World’s Strongest Man-2025” тэмцээнд “Hercules Hold” төрөлд 159 кг жинтэй хоёр аварга баганыг 1 минут 22 секундын турш тогтоонбарьж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.

Аварга биет хүчтэний ар талыг авч явдаг насан туршийн хань, халамжит гэргийг нь Ханна Уильямс гэдэг. Түүний гэргий мөн хүндийн өргөлтийн тамирчин юм байна.

Эдди нь 2017 болон 2018 онуудад дараалан Австралийн хамгийн хүчтэй хүнээр тодорч байсан мэргэжлийн “Strong-man” тамирчин юм.

Эдди бол гурван хүүхдийн аав юм. Тэрбээр Никсон, Ноа гэх хоёр хүү, Исла хэмээх нэг охинтой. Хүүхдүүд нь түүнийг дэлхийн “хамгийн зөөлөн сэтгэлтэй аав” хэмээн дууддаг байна.

Эдди хүчний спортоор хичээллэхээсээ өмнө 10 жилийн турш хуримын дуучин, жүжигчин хийж байсан уянгалаг хоолойтой, мэргэжлийн дуучин юм.
Тэрээр энэ зуны хамгийн том, хамгийн урт үргэлжлэх “АРА Фестиваль 2026”-ийн албан ёсны элчээр сонгогдсон бөгөөд 7-р сард гэр бүлийнхээ хамт Монголд зусах юм.

Тэрээр Австрали улсдаа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой олон ажлыг санаачлан хийдэг.
Түүний ер бусын том, булчинлаг бие галбир загварын ертөнцийнхний хараанд өртөж, хувцасны алдартай брэндүүдийн загвар өмсөгчөөр ажилладаг.
Улсын арслан Б.Орхонбаяр Эддиг “Томбаяр” нэрээр дуудах болжээ. “Том” буюу Эддигийн бие бялдрыг, “Баяр” буюу түүний үргэлж инээмсэглэж, эерэг энерги түгээж явдаг зан чанарыг бэлгэдсэн байна.
АРА Фестивалийн хамт олны зүгээс Эддид хурдан удмын Монгол даага бэлэглэсэн байна.Эдди туйлын их баярлаж, “Би одоо Монголд өөрийн гэсэн морьтой боллоо” гэжээ.
