
Үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 38500 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 33772 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар буурч 33772 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 38500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.1 хувиар буурч 27668 төгрөг, хонины цул махны үнэ 0.5 хувиар өсөж 27984 төгрөгийн дундаж үнэтэй байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах
“Хархорин” захад хамгийн хямд буюу 25000 төгрөгөөр, Харин үхрийн ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 30000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.6 хувиар өсөж 3735 төгрөг, хүрэн манжин 0.1 хувиар буурч 4415 төгрөг, монгол байцаа 2.5 хувиар өсөж 4887 төгрөг, монгол сонгино 1.5 хувиар буурч 4542 төгрөгийн дундаж үнэтэй байна. Харин монгол луувангийн үнэ тогтмол байна.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар
