

Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар ХХАА-н сайд Ц.Идэрбат мэдээлж байна. Тэрээр "Хаврын тариалалтын 530 мянган га-д төмс хүнсний ногоо тарьж, 70 гаруй хувь нь сайн гэх үнэлгээтэй байна. 316 мянган га д улаанбуудай, 11 мянган га д төмс, 12 мянган га д хүнсний ногоо тариаллаа. Тариаланчдын тавьсан хүсэлтийг шуурхай хэлэлцсэний үр дүнд тариалалтаа сайн хийлээ. ЗГ-аас тухайн үед ДШ-ий үнийг 3400 төгрөгийн үнээр 7000 гаруй тонныг өгсөн нь газар тариалангийн хүндрэлийг давж гарлаа. 2025 онд газар тариаланд хүчтэй доргилт өгснөөс тариалан эрхлэгчид санхүүгийн хүндрэлд орсон байсан. Үүний эсрэг ЗГ-аас арга хэмжээ авч 130 орчим Сэлэнгийн газар тариалан эрхлэгч ААН, иргэд энэ хөнгөлөлттэй зээлд хамрагдсан.
Өнөөдөр нийт нутгаар 10-аад нутагт зуншлага тааруу, 90 хувь нь зуншлага дунд болон сайн байна. Бидний өмнө намрын тариа хураалтын ажил байна. Энэ жил ургац алдахгүй хураалт хийх зорилгоор салбар салбарын яамдын төлөөлөл орсон ургацын комисс байгуулах шийд гарсан. ЗГ-ын үйл ажиллагааны 100 хоногийн хугацаанд зудын бэлтгэлийг одооноос хангах зорилгоор 17 аймгийн 25 суманд ногоон тэжээл тариалах ажлыг малчдын өөрсдийх нь тодорхой хуримтлал дээр тулгуурлаж зохион байгууллаа. Одоогийн байдлаар тариалалт 100 хувь дуусч, явц сайн байна.
Малчны тухай хуульд хоёр хувилбар бий. Малчны хүүхэд зургаан настай сургуульд суулгаж болно, долоон настай суулгаж болно гэх хоёр хувилбар бий. Би орон нутгаас сонгогдсон хүний хувьд зургаан настай хүүхдийн дотуур байр тусгайлсан багш, тусгайлсан тохижилттой байх нь хамгийн зөв гарц гэж харж айна. Хаврын амралтыг монголын онцлогтой хамааруулж мал төллөлтийн үеэр амралтыг урт болговол ар гэртээ туслах, хүүхэд аав ээжтэйгээ хамт байх боломжтой гэж харж байгаа.
Энэ долоо хоногийн даваа гарагт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад 10 хоног өгсөн үүрэг даалгаврын талаар хуралдсан.
САТ-1 вакциныг Ховд, Баян-Өлгийн 7 сум, Увсын хоёр сумдын бүх үхэр, бог малд тарьсан. САТ-1 халдвар цаашид дахиж тархахгүй.
Цаашид жил бүр шүлхий, халдварт өвчин гаргахгүйн тулд "Эрүүл мал" хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлье.
Махны үнэ нийлүүлэлтээс шууд шалтгаалж байгаа. Энэ хаврых шиг нөхцөл үүсгэхгүйн тулд УБ бэлтгэж байгаа нөөцийг одооноос зарлаж, хэмжээг нь нэмье. Махны экспортыг зогсоохгүй. Гэхдээ экспортлогч ААН-үүдтэй махны нийлүүлэлт дээр хамтарч ажиллая гэж байгаа" гэлээ.
