Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
125
Б.Батбаяр: Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй 1917 айл байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Батбаяр "Нийслэлийн хэмжээнд Геодези усны барилга байгууламжийн газрын 90 ажилтан 32 техник хэрэгсэлтэйгээр, ОБЕГ-ын 146 албан хаагч 35 техник хэрэгсэлтэйгээр үерийн хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулж ажиллаа. Үер усны нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. СӨХ-ийн байгууллагуудад нэгдсэн сургалтыг нэг удаа хийж, дүүргүүд дээр мэдээлэл өгч ажиллаж байна.

Үерийн эрсдэлтэй 1917 айл байна. Тухайн айл өрхүүдэд мэдэгдэх хуудас өгсөн боловч зарим өрхүүд нүүхгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

Улаанбаатар хот үерийн эрсдэлтэй байгаа учраас Сэлбэ дэд төв орчимд таван шатлалт ажлыг зохион байгуулж байна. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэд нөхөн олговор өгөх шаардлага тавьж байгаа ч газар эзэмших эрхгүй учраас ажил гацаж, удааширч байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: