Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
3 цагийн дараа
152
Н.Номтойбаяр: Допингтой холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг нэн даруй боловсронгуй болгоно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр "Допингийн зөрчилтэй холбоотойгоор эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрх, цолыг сэргээх асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн бүрэн эрх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд олгогдоогүй.

Тиймээс М.Бадарч, Н.Өсөхбаяр, Э.Чойням, М.Буяндэлгэр, Ө.Бат-Орших нарын эрхийг сэргээх боломжгүй. Иймд допингтой холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг нэн даруй боловсронгуй болгоно.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ирэх жилийн долоодугаар сарын нэгэн гэхэд баяр наадмын цогцолборыг ашиглалтад оруулна. Энэ сарын 10-нд албан ёсоор танилцуулна.

Цаашид баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: