Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.07.09 08:43
184
 “Дээлтэй Монгол” үндэсний хувцасны наадам Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдал:

08:00 цагт: Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа сурын талбайд эхэлнэ.

08:00 цагт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн тэмцээн шагайн асарт эхэлнэ.   

09:50 цагт: Баяр, наадмын амралт эхэлж байгаатай холбогдуулан үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээллийг өнөөдөр ОБЕГ-т өгнө.

11:00 цагт: “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэгийн танхимд нээлтээ хийнэ.

11:00 цагт: “За бол заавал хийгээрэй” хөдөлгөөний хүрээнд Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрхийг хангах хамгаалах чиглэлээр мэдээ зөвлөмжийг хүргэх талаар “Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газраас наадмын өдрүүдийн цаг агаар болон энэ зуны төлвийн талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Дээлтэй Монгол” үндэсний хувцасны наадам Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар  БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтах ёслол болно.

17:30 цагт: Монгол-Солонгосын бизнес форумын нээлт “Улаанбаатар” зочид буудалд болно.