m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2026.07.09 10:04
245
ОХУ дизель түлшний экспортоо энэ сарын 31 хүртэл бүрэн зогсоолоо

ОХУ 2026 оны долдугаар сарын 8-наас дизель түлшний экспортыг долдугаар сарын 31 хүртэл бүрэн зогсоож байна.

Тавдугаар сараас хойш Украин тогтмол дайрч, ОХУ-ын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрүүд өртсөн бөгөөд, дроны цохилт боловсруулах хүчин чадлынхаа дөрөвний нэг хүртэлх хэсгийг алдсан.

ОХУ дотооддоо шатахууны хомсдол, урт дараалал, үнийн огцом өсөлттэй тулгарсан. Энэ Монголын хувьд онц холбоотой, бидний дизель түлшний импортын 95 хувь, нийт шатахуун хэрэглээний 97 хувь нь ОХУ-аас ирдэг. Гэвч 2024 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр жилд 1.8-1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн, 60 мянган тонн онгоцны түлшийг тогтвортой нийлүүлэхээр тохирсон тул Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ОХУ-ын өнгөрсөн сарууд дахь экспортын хоригуудад Монгол Улс ерөнхийдөө хамаарахгүй хэвээр байгааг байнга мэдэгддэг. Иймд яг одоогийн байдлаар манайд дизель тасрах шууд эрсдэл харьцангуй бага. Гэхдээ энэ нь эрсдэлгүй гэсэн үг биш. Монгол ОХУ-ын дотоодын үнээр шатахуунаа авдаг тул тэнд хомсдол, үнийн өсөлт хэзээ нэгэн цагт манай зах зээлд дамжин ирж болзошгүй; 2011 онд ч ОХУ дотоодын хомсдлынхоо улмаас Монгол руу дизелийн нийлүүлэлтээ багасгаж, уул уурхай, ложистикийн зардлыг өсгөж байсан удаатай.

Ганц эх үүсвэрээс эрсдэл тул Монгол Улс Хятадтай газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эхлүүлэх хэлэлцээр хийж, Энэтхэгийн дэмжлэгтэйгээр анхны газрын тос боловсруулах үйлдвэрээ барих зэргээр "Гуравдагч хөрш" бодлогынхоо хүрээнд эх үүсвэрээ төрөлжүүлэхийг эрмэлзсээр байна.

 

Эх сурвалж: Russia bans diesel exports to ensure domestic supply after targeted Ukrainian drone strikes | Reuters