m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.07.09 11:58
169
Б.Баярсайхан: Найман нас хүрсэн хүүхдээр морь унуулахыг уяач, эцэг эхчүүдэд уриалж байна

ХГБХХГ-ын дарга Б.Баярсайхан баяр наадам болох гэж байгаатай холбоотой хүүхдийн осол аваар, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө. Тэрээр "Манай газраас баяр  наадмыг зохион байгуулж байгаа комиссоос хүүхдийн эрхийг дээдэлж, найман нас хүрсэн хүүхдээр морь унуулахыг уяач, эцэг эхчүүдэд уриалж байгаа. 

2024-2026 оны зургаан сар хүртэлх осол гэмтэлд өртөж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийн статистик 482 байна. Үүнээс амь насаа алдсан нь 253 байна. Байнгын хөгжлийн бэрхшээлтэй болсон зургаа, эмчилгээний дараа эдгэрсэн 123 хүүхэд байна. Осол эндэгдэл гарч байгаа шалтгаан нөхцөл эцэг эх, насанд хүрэгчдийн хариуцлагагүй байдлаас болж ахуйн нөхцөлд бэртэх, амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Он гарснаас хойш таван хүүхэд хамгаалалтгүй нүхэн жорлон шуудуунд унаж, гурван хүүхэд орон сууцны тагтнаас унаж, хоёр хүүхэд автомашины зориулалтын суудалгүйгээс болж угаартан нас барсан бол хоёр хүүхэд эхийнхээ хөхөнд даруулж нас баржээ. 

Тогонд цохиулах, шатах, резинен чихрэнд хахах байдлаар нас барах тохиолдол ч буурахгүй байна. Гадаад орчинд буюу зам тээврийн ослоор 47, усанд осолдож 16 хүүхэд, морьноос унаж 6 хүүхэд амь насаа алджээ. Энэ жилийн хувьд уралдаанч хүүхдүүдийн хувьд нэг алхам урагшилсан ажил хийсэн нь манай газраас санаачилж, СЗХ, даатгалын газруудтай хамтран уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг арай өндөр үнээр даатгах саналыг тавьсан. Өмнө нь жилийн 100 мянган төгрөгийн даатгалын төлбөр төлж, эрсдэл учирсан тохиолдолд 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгодог байсныг тав дахин нэмэгдүүлсэн" гэлээ.