m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
41 мин дараа
143
Солонгосоос Америк хүртэл: Монголчууд яагаад эх орноо орхиж байна вэ?

Сүүлийн жилүүдэд монголчуудын гадаад руу гарах хөдөлгөөн өссөөр байна. НҮБ болон Монгол Улсын холбогдох байгууллагуудын тооцоогоор 2024 оны байдлаар дэлхийн 100 гаруй улсад нийт 210 мянга Монгол Улсын иргэн амьдарч байна.

Тэдний 90 орчим хувь нь хөдөлмөрийн насныхан бөгөөд боловсрол эзэмших, өндөр орлоготой ажил хийх, мэргэжлийн чадвараа хөгжүүлэх, гэр бүлээ дагах зэрэг шалтгаанаар гадагш зорьдог. Сүүлийн арван жилд гадаадад амьдрах монголчууд хүүхэдтэй гэр бүлээрээ суурьших нэмэгдэж, урт хугацааны амьдралын хэв маяг түгээмэл болжээ. Монголчууд хамгийн олноор амьдардаг улс нь Бүгд Найрамдах Солонгос Улс бөгөөд ойролцоогоор 40 мянган иргэн ажиллаж, суралцаж эсвэл байнга оршин сууж байна. Үүний дараа АНУ-д 19.2 мянга орчим, Японд 8.8 мянга, Казахстан улсад 7.2 мянга, Германд 6 мянга, Австралид 5.5 мянга, Бүгд Найрамдах Чех Улсад 4 мянга гаруй монгол иргэн амьдарч байгаа. Эдийн засгийн боломж, хөдөлмөрийн зах зээл, боловсролын чанар зэрэг нь монголчууд гадаадад амьдрах гол шалтгаан. Хилийн чанадад ажиллаж буй монголчууд жил бүр эх орондоо мөнгө илгээж, олон улсын туршлага, мэдлэг, бизнесийн холбоо сүлжээг бий болгож байна. Нөгөө талаар залуу, боловсролтой иргэд олноороо гадаадад үлдэх нь Монголын хөдөлмөрийн зах зээл, мэргэжилтэй ажиллах хүчний хомсдолд нөлөөлж байгаа.

Эх сурвалж: UN_Mongolia_CCA_2024 update_EN_Final_0.pdf