Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэг, хоёрын даваа маргааш эхэлнэ. Үүнтэй холбоотой Монголын үндэсний бөхийн холбооноос дараах мэдэгдлийг хийжээ. Мэдэгдэлд "Улсын баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдээс аймаг, сумын баяр наадамд барилдаж, улсын баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваанд гарахгүй, хий даваа гардаг зөрчлийг арилгах үүднээс аймаг, суманд барилдаж байгаа болон бусад шалтгаанаар барилдахгүй бөхчүүд бүртгэлийн хасалтыг өнөөдөр буюу долоодугаар сарын 09-ны 18:00 цагийн дотор info@mnwf.mn мэйл хаягаар ирүүлнэ үү. Бүртгэлийн хасалт хийлгээгүйн улмаас хий даваа гаргасан бөхөд зохих хариуцлагыг тооцно" гэжээ.