Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
3 цагийн дараа
114
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Нанзадын Наранбаатар төрийн албанд 20 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, улс орны болон бүс нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа.

Н.Наранбаатар нь Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, тус аймгийг 3 жил дараалан “Улсын тэргүүний аймаг”-аар шалгаруулж байсан туршлагатай нэгэн юм.

Өдгөө Өмнөговь аймаг нь улсын төсөвт оруулах орлогоороо тэргүүлж, Монгол Улсын эдийн засгийн тал хувийг дангаараа бүрдүүлэхийн зэрэгцээ олон мянган иргэнийг ажлын байраар хангасан стратегийн чухал бүс нутаг болон өргөжөөд байна.

Тэрбээр парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахдаа говийн бүсийн тулгамдсан асуудал болох цөлжилт, усны хомсдолд онцгой анхаарал хандуулж, байгаль орчныг хамгаалах чиглэлд идэвхтэй ажилладаг гишүүдийн нэг юм. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувиар энэ хаврын чуулганаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн олон жил хүлээсэн Татварын багц хуулийг амжилттай хэлэлцүүлэн батлуулсан нь бизнесийн орчныг дэмжих, татварын тогтолцоог боловсронгуй болгоход чухал алхам болсныг салбарынхан онцолж байна.