

Улсын баяр наадам маргааш эхэлнэ. Бид баяр наадмаас өмнө аймгийн хурц арслан А.Отгонбаатарын удаа допин хэрэглэсэн баримтыг үзэгч та бүхэнд хүргэж байна. Улсын наадамд дөрвөн удаа дөрөв давсан бөх гэдгээр нь наадамчин олон илүүтэй мэддэг. 5 болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг заавал авдаг. Харин А.Отгонбаатарын хувьд допингийн шинжилгээнд ордоггүй учраас допин дураараа хэрэглэн, улмаар цолны найраа хийж монгол бөхийг будлиантуулдаг байна. Ингэхдээ монголын нэр бүхий томоохон эмийн сангаас зөвшөөрлийн бичгээр олгодог допингийг хууль бусаар удаа дараа авдаг байсан нь дараах баримтаар нотлогдож байна.

А.Отгонбаатарын ёс бус үйлдэл зөвхөн допинг хэрэглээд зогсохгүй. Эхнэрээ удаа дараа зоддог байсан талаар 2024 онд сайтад мэдээлэл гарч байсан. Хууль шүүхийн байгууллагын өмнө хариуцлага хүлээгээгүй тэрээр өнөөдөр ч эхнэрээ зодсон хэвээр байгаа нь албаны эх сурвалжаар баталгаажиж байна. Шинжээчийн дүгнэлтээр 3-р зэргийн гэмтэлтэйг тогтоожээ. Энэ дагуу өчигдөр дүүргийн эрүү иргэний хэргийн шүүх дээр хурал нь товлогдсон боловч шүүх хурлыг үл хүндэтгэн Булган аймгийн наадамд зодоглож явсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Гэм хийсэн бол буруугаа хүлээж шүүхийн өмнө зогсож байх атал юу ч болоогүй мэт наадамлаж явааг юу гэх вэ? Түүнчлэн маргааш болох улсын наадамд оролцохоос нь өмнө энэ мэт допингийн асуудлыг хянаж, шударга наадахыг МАСС.мн сануулж байна.

Бичлэг үзэх:
