М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.07.11 09:16
146
Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэн рүү заллаа

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ - Монгол Улсын Ерөнхийлөгчийн ...

Үндэсний их баяр наадмын нээлтийн өдрийн өглөө Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордон гороолуулж цэнгүүлэг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү харуул хамгаалалттай хүндэтгэн залж төв хүрээлэнгийн төвд байрлуулдаг уламжлалтай билээ. 

Монгол улсын үндсэн хуульд, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан байна. Нэгэн жолоон дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар иржээ.

Төрийн есөн хөлт цагаан тугийн байршилт, интерьер, суурийн ажлын зургийг архитекторч Я.Амарсайхан, тугийг СУИС--ийн багш, дархан Д.Энхдаваагийн удирдлагаар дархчууд урлан бүтээжээ. Төрийн тугийг Монгол улсын 21 аймаг, нийслэл хотын адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай, дэл сүүлний дээжээс бүрдүүлэн авч урлажээ. Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг цаазтай.

Бичлэг үзэх: