М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.07.11 11:32
130
Өөх тостой хоолны араас хүйтэн ундаа уух нь нойр булчирхайг цочроодог

Энэ жилийн үндэсний баяр наадмын амралт 10 хоног үргэлжилнэ. Иргэд аялал зугаалгад явахдаа хорхог, боодог, хуушуур зэрэг өөх тостой хоолны араас хүйтэн шингэн ууснаар нойр булчирхайг цочроож, үрэвсэл үүсгэдэг.

ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал,  дэд профессор М.Пүрэвжав: "Монголчууд эрт дээр үеэсээ “Тостой хоолны араас битгий хүйтэн юм уу” гэж хэлдэг байсны учир нь нойр булчирхайн үрэвслээс сэргийлдэг байжээ. Учир нь хоол боловсруулалтад ордог ферментүүд бүгдээрээ идэвхтэй үйл ажиллагаагаа хийхийн тулд тогтвортой температурыг шаарддаг. Энэ температур алдагдсанаар биед сөргөөр нөлөөлнө. 1980-аад оны үед Монголд нойр булчирхайн өвчлөл байдаггүй байсан. Одоо бол хүмүүс толгой дараалан нойр булчирхайны өвчлөлтэй болсон. Тиймээс өөх тостой хоол идсэнийхээ дараа хүйтэн ундаа битгий уу гэж хэлмээр байна.

Жишээ нь, махыг ногоотой хамт идвэл маханд агуулагдаж байгаа төмрийн шимэгдэлтийг бүр сайн дэмжиж өгнө. Төмрийн шимэгдэлтийг маш сайн дэмждэг витамин бол C витамин. Тийм учраас махыг ногоотой хамт идвэл илүү тохиромжтой гэж ойлгож болно"

Эх сурвалж: Dorgio.mn