М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.07.11 12:18
491
Ц.Нямдорж: Монгол бөхийг хоёрын хооронд юмнаас болж барилдуулахгүй хасаж, уйлуулах хэрэггүй шүү дээ

Ц.Нямдорж: "Нийт наадамчин олондоо баярын мэнд дэвшүүлье. Би 12 жил яам удирдсан хүн. Одоо түрүү бөхийг таах аргагүй болж. Хэдэн сайхан аварга, арслангууд байна. Аймгийн арслан цолтой хоёр гурван айхтар залууг би хараад байгаа. Д.Алтанцоож, Ч.Алтангэрэл, М.Баяржавхлан гээд л. П.Бүрэнтөгс тэр жил аймгийн арслан байхдаа түрүүлдэг шиг гэнэт гарч ирж мэдэхээр хэдэн сайхан арслан байна шүү. Хараад байхад Монгол улс шинэ шатандаа гарч байх шиг байна. Хүүхэд залуучууд бөхийг их сонирхдог болж. Би ч өөрөө нүүдэлчдийн соёл иргэншлийг тээж яваа гэдэг утгаар нь бөхийг их дэмждэг. Монгол бөхийг хоёрын хооронд юмнаас болж барилдуулахгүй хасаж, уйлуулах хэрэггүй шүү дээ. Тамичрны хөдөлмөр гэдэг бол хүнд хөдөлмөр. Ар гэр, ахуй амьдралаа мартаж, мэргэжлийнхээ төлөө явцгаадаг. дасгалжуулагч хүн гэхэд л өглөө зургаан цагт гараад орой хүүхдүүд нь унтаж байхад орж ирдэг"

Бичлэг үзэх: