

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: "Нар, хур тэгширч баяр наадам сайхан эхэлж байна. Жил ирэх тусам монголын баяр наадам өргөн дэлгэр болсоор байна. Уржнан Бутаны хаан ирсэн, ноднин Японы эзэн хаан ирж байлаа. Харин энэ жил БНСУ-ын ерөнхийлөгч ирж, албан ёсны гэрээ хэлэлцээрүүдээ хийж, үндэсний баяр наадмыг үзэж байна. Долдугаар сарын 13-нд дэлхийн анхны адууны баярыг Монгол улс тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Олон баяр давхацсан энэ сайхан наадмаараа ард түмэнд минь сайхан наадаарай"
