

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга халзан азарга түрүү магнайд хурдлав.
Аман хүзүүнд, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Наранхүүгийн Бум хул азарга,
Айргийн гуравт Д.Отгонлхагвын Солонго хүрэн,
Айргийн дөрөвт Батмөнхийн Тогтохын хүрэн халзан,
Айргийн тавд М.Сайнзаяагийн хүрэн халзан азарга тус тус хурдаллаа.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд нийт 120 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн байна.
