Монгол Улс болон Байгаль нуурын бүс нутгийн хүрээлэн буй орчны асуудалд анхаарал хандуулж буй хувь хүн, албан байгууллага, агентлаг, академик хүрээлэн, төрийн бус байгууллага хамарсан байгаль орчны асуудлаархи олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурал Буриадын нийслэл Улаан-Үүд хотод болж байна. Арав дахь удаагийн энэхүү бага хурал Орос, Монголын эрдэмтэд болон мэргэжилтэнүүдийг авчирч, мэдээлэл болон туршлага солилцох үүдийг нээх зорилготой юм байна. Түүнчлэн Байгаль нуурын сав газрын байгалийн баялгийн оновчтой зарцуулалт болон хамгаалалтыг хэрхэн зөв зохистой явуулах, байгаль орчны менежмент, хүрээлэн буй орчинд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх нэгдсэн шийдлийг хөгжүүлэх гол чиг үүрэг нь болж өгдгөөрөө онцлогтой аж.