

Баяр наадмын өдрүүдээр гарсан хэргүүдийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн хошууч С.Баярбилэг: “Баяр наадмын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 9446 бүртгэл мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 488-ыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй хэргүүдэд олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл тарах нь хэргийг илрүүлэхэд нөлөөлөх эрсдэлтэй.
Төв аймгийн Эрдэнэсант суманд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж, насанд хүрсэн нэг иргэн, хоёр бага насны хүүхэд нас барсан.
Сэлэнгэ аймагт найман настай хүүхэд машин хөдөлгөөд 10 сартай дүүгээ дайрсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн.
“Urban talk” нэвтрүүлгийн үеэрх бусдын эмзэг байдлын талаар зүй бусаар ярьсан. Эдгээр болон бусад хэргийг хянан шалгах ажиллагаа үргэлжилж байна.
9-нөөс 18-ны хооронд зам тээврийн ослоор 44 хүн амь насаа алсдан байна. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан хяналт шалгалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол хийж байна” гэлээ
