

Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд нийт 9382 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрийн 38 хувийг фэйсбүүкээр дамжуулан үйлджээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээллээ. Тэрээр “Facebook, Meta, X зэрэг сүлжээнүүдийн удирдлагуудтай яаралтай ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана.
Зөвхөн насанд хүрсэн хүн иргэний үнэмлэх, хувийн дугаараар бүртгүүлж, данс нээдэг ганцхан хаягтай байх тогтолцоо руу шилжинэ.
Ингэснээр үндэсний аюултай байдал, тусгаар тогтнолоо хамгаална. Нэр, нүүрээ нуусан хуурамч хаягуудын араас эмх замбараагүй контент хяналтаа алдаад байсан. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж, эх үүсвэр нь тодорхойгүй санхүүжилтээр гадныхны гар хөлж бол монгол улсын ирээдүй, аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлуудтай хуулийн хүрээнд хатуу тэмцэж, арга хэмжээ авч эхэлж байна. Илэрсэн зөрчлийг тухай бүрд нь иргэдэд нээлттэй зарлана.
Иргэд нэр төр, эд хөрөнгө, амь насанд хохирол учруулсан хуурамч хаягууд байвал тухай бүрд нь баримтжуулж, хууль цагдаагийн байгууллагад хандаарай. Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг биш. Үндэсний өв уламжлал, үнэт зүйл, эрх чөлөөг хамгаалж буй асуудал юм. Энэ төрлийн гэмт хэргүүдийг газар дээр нь шуурхай илрүүлж байна” гэлээ.
Бичлэг үзэх:
