

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хэлэлцээр нь: Нэг талаас Монгол Улс, нөгөө талаас Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд болох Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд байгуулсан, 3 жилийн хугацаанд мөрдөгдөнө.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал харилцан барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн 6 орны түвшинд нийт 367 кодод хамаарах бараанд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон.
Монголын тарифын үүрэг:
Онцлох зохицуулалт:
Хэлэлцээрийн 367 барааны гаалийн тарифыг барааны ангиллын код бүрээр бүртгэж оруулснаар гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг бууруулна. Гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш барааг олгох хугацааны 4 цагийг тоолно.
Бараагаа урьдчилан цахимаар мэдүүлэх боломжтой Мэдүүлэгч барааг гаалийн хилээр оруулахаас өмнө цахимаар урьдчилан мэдүүлэх боломжтой. Ингэснээр бүрдүүлэх бичиг баримтад зарцуулах хугацааг бууруулах, татвараа урьдчилан тооцоолох боломжтой.
Шинэ аргачлал хэрэгжсэнээр ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас импортолж буй барааны гаалийн бүрдүүлэлтийн хугацаа богиносож, аж ахуйн нэгж, иргэдэд тарифын хөнгөлөлт эдлэх нөхцөл тодорхой болж, гадаад худалдааны зардал буурах ач холбогдолтой.
