m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
1 цагийн дараа
144
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн П.Наранбаяр, П.Ганзориг нарын нэр бүхий есөн гишүүн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. 

Монгол Улсад хүүхдийн цахим орчин дахь оролцоо, нийгмийн сүлжээний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнийг даган хүүхдүүд цахим орчинд дарамт шахалт, залилан, хувийн мэдээллийн зөрчил, зохисгүй агуулгад өртөх хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдох эрсдэл нэмэгдсээр байна. Иймээс нэр бүхий есөн гишүүн хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох хуулийн төсөл боловсруулжээ.

Хуулийн төсөл зургаан бүлэг 20 зүйлтэй. 

Нэгдүгээр бүлэгт,  хуулийн зорилго, үйлчлэх хүрээ нэр томъёог тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад баримтлах зарчмыг тусгажээ. 

Хоёрдугаар бүлэгт, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдийн насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. 

Гуравдугаар бүлэгт, нийгмийн бүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад нийгмийн сүлжээ, харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхой болгожээ. 

Дөрөвдүгээр бүлэгт, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгожээ. 

Тавдугаар бүлэгт, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг тусгажээ.