m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2 цагийн дараа
501
Тарваган тахал: Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл хийлээ.

"Ховд аймгийн Жаргалант суманд долдугаар сарын 20-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, одоогоор бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна. Уг сэжигтэй тохиолдол Алтай таван богдод аялж байхдаа тарвага агнаж, өөрөө өвчиж идсэнээс улбаатай халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Уг хүний нэгдүгээр хавьтал болох 12 хүнийг тусгаарлан, өрхийн эмчийн хяналтад явж байна.Одоогоор PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Нарийвчилсан нян судлалын шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Нян судлалын судалгаагаар халдварласан нь батлагдсан тохиолдолд хавьтал болсон хүмүүст шинжилгээ хийж эхэлнэ.  Одоогоор тухайн хүний биеийн байдал хүндэвтэр байна. Яг одоо Ховд аймгийн онцгой комисс хуралдаж, хөл хорио тогтоох уу үгүй юу гэдгийг шийднэ" гэлээ.