m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.07.22 15:23
209
НӨАТ-ын сугалааны азтанууд тодорлоо
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг явж, азтанууд тодорлоо. 
 
Энэ удаагийн тохиролд 2026 оны 6 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 56 715 422 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 5
6 орон таарсан 48
5 орон таарсан 508
4 орон таарсан 5108
3 орон таарсан 50970
баримт тохиролд таарч азтан боллоо.
 "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
 Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +73%, Баянхонгор аймаг +36%, Сүхбаатар дүүрэг +33%, Завхан аймаг +25%, Хөвсгөл +23%, Дорноговь аймаг +20%, Дархан-Уул, Хэнтий, Булган аймаг тус бүр +18%, Ховд аймаг +17%, Дорнод аймаг +16% байлаа.