

Аймгийн хурц арслан А.Отгонбаатарын удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг дүүргийн эрүү, иргэний хэргийн шүүхээр хэлэлцэгдэж, шийдвэр гарлаа. Шүүхээс А.Отгонбаатарыг 10 хоног баривчилж, 150 цаг нийгэмд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол 1-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Мөн зарим тохиолдолд зөрчлийн журмаар 7-30 хоног баривчлах заалт үйлчилдэг. Богино хугацааны баривчилгаа нь хүчирхийллийг зогсоохгүй харин давтан үйлдэх нөхцөлийг үлдээж, улам ноцтой хэлбэрт хүргэх эрсдэл дагуулж байна. НҮБ-ын Хүн амын сангаас ч гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад зөвхөн шийтгэл хангалтгүй бөгөөд зан үйлийн өөрчлөлт, урт хугацааны хөтөлбөр шаардлагатайг онцолжээ.


Улсын наадмын өмнө А.Отгонбаатарын допинг худалдан авсан баримтыг манай сайт олон нийтэд хүргэсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй гурвын даваа хүртэл барилдсан байна. Гурвын даваанд нутгийн бөх болох Булган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Э.Сумьяабатад унажээ.
Бичлэг үзэх:
