
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Тэрээр "Малын гаралтай түүхий эд, махны экспорт дээр гадаадын орнууд Монгол Улс малын өвчингүй байх ёстой гэх шаардлага тавьдаг. Малын өвчнийг голомтод нь устгах биш том зургаар нь харж, боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ хүрээнд "Эрүүл мал" аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд нэг сум, нэг мал эмнэлэг гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, наймдугаар сард ЗГ-ын хуралдаанаар оруулна.
САТ-1 өвчний вакцин бүрэн тун хийж дууссан. Энэ өвчлөлийн талхалтыг бүрэн зогсоож чадсан.
Шүлхийн вакцинийг хоёр жил тутам тарьдаг. Энэ жилийн хувьд 9.15-10.15-нд тарьж дуусгах зорилт тавьж байна. Өмнөх жилүүдэд 10,11-р сард тарихаар мал тамирдсан байдаг, үр дүнгүй болж тардаг. Жилдээ 50-аад тэрбум төгрөгийн тарилга туулга тарьчихаад өвчнөөс салж чадахгүй байгаа нь хариуцлагын асуудал. Иймээс ажлын хариуцлага алдсан хоёр ч аймгийн Мал эмнэлгийн даргыг чөлөөлнө гэж бодож байна. Энэ оны 10-р сар гэхэд вакцины туршилтын эхний тунг гаргаж, хээрийн туршилтыг зургаан сарын хугацаанд хийж, 2027 оны вакциныг дотоодод үйлдвэрлэсэн вакцинаар хангана. Цаашид гадаадаас худалдан авдаг, 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг вакциныг дотооддоо аль болох хийх нь эдийн засгийн ч тэр олон талын ач холбогдолтой" гэлээ.
