m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн дараа
213
З.Төмөртөмөө:Драмын театрынхан эрх мэдэлтэй хүмүүстэй хуйвалдаж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Драмын Эрдмийн Театрын урд талын талбай дээр лед дэлгэц бүхий байгууламж суурилуулсныг УДЭТ-ын жүжигчид эсэргүүцэж буй. Мөн хотын төвд хамгийн өндөр барилга баригдахдаа норм, стандартгүй баригдаж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө мэдээлэлээ. Тэрээр "НИТХ тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах байршлын жагсаалтыг 2026.5.20-нд баталсан. Тэр дотор Драмын театрын зүүн хойд талд гээд баталсан. Иймээс сонгон шалгаруулалт явж, энэ зогсоолыг давхар их багтаамжийн зогсоол байгуулахаар болсон.  Хотын төвд зогсоолын шаардлага бий шүү дээ. Зогсоол бариад иргэдэд үйлчилвэл бид дэмжинэ.  Гэтэл иргэдэд үйлчлэхгүй гээд байгаа юм. Ийм өндөр байшин өнөөдөр норм, стандартгүй. 60 давхар байшин хэдэн автомашины зогсоол хэрэгтэй вэ гэдгийг иргэд хамгийн түрүүнд асуух хэрэгтэй байх. Тиймээс драмын театрын нэр бүхий эрхэм уран бүтээлчид эрх мэдэлтэй, компанийн хүмүүстэй хуйвалдаж энэ зогсоолыг хувийн өмч шиг ашиглах гээд байгааг эсэргүүцэж байгаа юм. Драмтын театрынхан нэг юмыг андуураад байгаа юм. Энэ бол та нарын талбай биш. Энэ бол нийтийн эзэмшлийн талбай. Энэ өндөр байшингийн ард нэр нөлөө бүхий хүн байгаа нь ойлгомжтой. Намайг лед дэлгэцтэй холбоотой гэсэн. Надад энэ лед дэлгэцтэй ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Намайг хууль хяналтын байгууллагад өгвөл өг" гэлээ.