m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2026.07.23 16:58
320
С.Бямбацогт: Хууль бус хөрөнгө хураах хуулийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт хууль бус хөрөнгө хураах хуулийг намрын элжит чуулганаар хэлэлцэнэ гэжээ. Тэрээр "Хөрөнгө орлогоо нотлож чадахгүй этгээд төрд ажиллах ёсгүй. Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн даруйд Улсын Их Хурал хэлэлцэх байр суурин дээр хатуу зогсож байгаа. Хууль хоорондын хийдэл зөрчил ихтэй, хууль зүйн техникийн шаардлага хангаагүй өмнөх хуулийн төслийг илүү нарийвчлан боловсруулж, 9-р сарын 1-нд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газраас Хууль зүй дотоод хэргийн сайдад өгсөн байна. Хувийн өмчийг хамгаалах нь төрийн үүрэг.  Харин хууль бусаар олсон хулгайн хөрөнгийг хураах нь ард иргэдээс тавьж буй шударга ёсны шаардлага билээ" гэлээ.