

Би багаасаа шатрын спортод дуртай, тоглож өссөн. Спортын төв ордны орчимд хүмүүс гадаа сууж шатар тоглодгийг байнга хардаг байсан ч тухтай орчин байдаггүй нь анзаарагддаг байлаа.
Тиймээс өнгөрсөн жил гадаа зориулалтын шатрын ширээ, сандал хийх санаа төрж, өөрөө загварыг нь гарган бүтээсэн.
Гэвч тухайн үед өвлийн улирал эхэлчихсэн байсан учир байрлуулж амжаагүй. Энэ жил эхлүүлсэн ажлаа заавал дуусгана гэж шийдээд шатрын спортыг үргэлж дэмждэг Сүү ХХК-д төслөө танилцуулсан. Компанийн удирдлага санаачилгыг маань маш эерэгээр хүлээн авч, ширээ, сандал хийх материал болон зардлыг бүрэн санхүүжүүлсэн.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд таван шатрын ширээ, сандлыг байрлуулаад байна. Өнөөдөр ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр явж, дараагийн шатрын ширээгээ байрлуулах тохиромжтой байршлыг судалж байна.
Гэр маань ойрхон болохоор хааяа хийсэн ширээ, сандлуудаараа очиж эргэдэг. Ихэнх хүмүүс зориулалтын дагуу ашиглаж байгаа ч зарим зориулалтын бусаар ашиглаж байаа харгдаж байна. Гэсэн ч олон нийтэд хэрэгтэй, хүмүүсийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нэмэр болох зүйл хийж чадсан гэж боддог.
Би тавилга, интерьерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Вигас Арт" ХХК-ийг ажиллуулдаг. Цаашид ч нийтийн эзэмшлийн талбайд илүү олон шатрын ширээ байршуулж, шатрын соёлыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.”
\
