Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа. Иргэд та бүхэн тарвага агнах, тарваганы мах, түүхий эдийг хэрэглэх, өвчих зэрэг эрсдэлтэй үйлдлээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлнэ үү.Сэрэмжтэй байж, халдвар хамгааллын зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.
Тарваган тахлын үед илрэх шинж тэмдэг:
-Гэнэт өндөр халуурах
-Чичрэх
-Гүйлгэх
-Бөөлжих
-Ханиах
-Толгой хүчтэй өвдөх
-Булчирхай томорч, эмзэглэлтэй болох
-Цээжээр өвдөж цустай цэр гарах