m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 цагийн дараа
907
Т.Ням-Очир: Есдүгээр сарын 1-нд ЕБС танхимаар хичээллэнэ

Боловсролын яамнаас  КОП-17 хуралтай холбоотой ЕБС-ийн хичээл цахимаар хичээллэх үгүй талаар мэдээлэл өглөө. БЯ-ны ТНБД Т.Ням-Очир "Багш нараас хичээл сурлага удирдаж байгаа ажилтны санал дээр үндэслэж, 2026-2027 оны хичээлийн жилд дөрвөн улиралтай байхаар тогтсон. 

Нийслэл, аймгийн хичээлийн бүтэц ялгаатай байгаа. Эхлэх болон дуусах хугацаа нэг байх зарчим өөрчлөгдөөгүй. 2026-2027 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай болгож, хичээлийн жилийн бүтцийг зохион байгуулж байгаа. Гурван улиралтай үед I улирлын хичээл 16-17 долоо хоног үргэлжилж  байгаа нь хэт удаан байгаагаас багш, хүүхдийг хэт ядраах, төвлөрөхөд нь нөлөөлж байна гэж үзсэн. Иймээс 8-9 долоо хоног хичээллээд улирлын амралттай байхаар тооцож, дөрвөн улиралтай болж байна. Бие даалтын долоо хоногийг нийслэлд хоёрдугаар улирлын төгсгөлд байхаар зохион байгуулж, орон нутагт мал төллөхтэй зэрэгцүүлж бие даалтын долоо хоногийг тавьж байгаа. Цагаан сараар бүх нийтийн амралт өөрчлөгддөгөөс бие даалтын долоо хоногийн энэ баяртай давхцуулж байгаа. Бие даалтын долоо хоногт хүүхдүүд гэр бүлийн орчинд дархлаагаа дэмжихээс гадна сургуулийн үйл ажиллагаанд мөн оролцоно. 

КОП-17-той холбоотой манай улсад 2800 орчим өндөр дээд хэмжээний зочин, нийт 10000 орчим зочин төлөөлөгч ирэх тооцоо бий. Энэ үйл ажиллагаа тусгайлан тохижуулсан тусгай цогцолборт болно. Зочид буудлаас тусгай цогцолбор хүртэл 160 автобус нэгдсэн байдлаар зохицуулж үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Иймээс их сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг 9.14-өөс эхлүүлэх зохицуулалт хийж байна. Мөн

Наймдугаар сарын 17-28-ны хооронд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх түвшний боловсролын байгууллага ажлын байранд үйл ажиллагаа явуулахгүй. Нэмэлт элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж, дээд боловсролын хичээл сонголт цахимаар явуулна. 

Иймээс оюутантай айл өрхүүд наймдугаар сард Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй, бүх үйл ажиллагаа цахимаар явагдахыг эцэг эхчүүдэд сануулж байна. Харин их дээд сургуулийн танхимын сургалт 9.14-нөөс эхлэхээр зохицуулалт хийж байгаа.

  КОП-17 зохион байгуулагдах бүсэд 72 ЕБС, 60 орчим цэцэрлэг хамрагдаж байгаа. Иймээс наймдугаар сарын 17-28-нд сургууль, цэцэрлэгийн ажлын байранд ямар нэг байдлаар бэлтгэл ажил явагдахгүй. Бэлтгэл ажил цахимаар явагдаад, хичээлийн шинэ жил 9.1-нээс танхимаар хичээллэж эхэлнэ. Цэцэрлэгийн бүртгэл и-монголиагаар дамжуулан цахимаар явагдана" гэлээ.