

Он гарснаас хойш 108 хүүхдийн шуурхай тусламжийн утсанд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн 200 гаруй дуудлага бүртгэгдсэн байна. Энэ талаар 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгаалллын төвийн ахлах нийгмийн ажилтан Н.Юмжирдулам: “Зуны амралтаар хүүхдүүдийн ажил эрхлэлт нэмэгддэг. Ингэхдээ фэйсбүүк зарын дагуу шууд очиж ажиллах нь элбэг. Дараа нь тухайн газар цалингаа өгөхгүй байх, хөдөлмөрийн аюултай нөхцөлд ажиллах зэргээр хүүхдийн эрх зөрчигддөг. Тиймээс ажиллахаасаа өмнө сайтар мэдээлэл авах, асран хамгаалагч болон ажил олгогчтой гуравласан гэрээг заавал хийх шаардлагатай. Гэрээ байгуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй, цөөн хоногийн цалинг хуулийн байгууллагаар шийдүүлэх эрх үүсдэггүйг анхаарах хэрэгтэй. Мөн ажил олгогчид хүүхдийн бичиг баримтыг сайтар шалгаж, хуулийн дагуу гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй” гэлээ.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хүүхэд хамгааллын 108 утсанд 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр мэдээлэх боломжтой.
Ингэснээр харьяаллын дагуу хүүхдийн эрхийн улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж ажиллах юм.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд гэдэгт:
