Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.07.27 16:39
353
"СОР-17" олон улсын хурлын санхүүжилтээр улс төрчид гараа угаасан уу

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Гэвч үүнтэй зэрэгцэн өнгөрсөн онд 80 гаруй хэвлэлтэй тэрбум гаруй төгрөөөр гэрээлсэн, заримтай нь сар бүр санхүүжилт олгох гэрээ хийхдээ сарын 19.9 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон гэх аудитын байгууллагын дүгнэлт гарсан.

Харин тус асуудлын талаар ЗГХМОНГ-ын дарга Б.Төгсбаярын өгсөн тайлбар мэдээлэлд, энэ оны дөрөвдүгээр сараас СОР-17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын бага хурлын хэвлэл мэдээллийн дэд хороог ахалж эхэлсэн. 2024, 2025 онуудад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийгдсэн гэрээний асуудал сөхөгдсөн.

Одоогоос 3 сарын өмнө миний мэдэж байгаагаар хэвлэл мэдээлэл, сурталчилгаатай холбоотой 1 тэрбум төгрөгийн зардал гарсан байсан. Тухайн үед гэрээ байгуулсан байгууллага, зардлуудыг нь хараад гайхсан.

Дээрх бүх мэдээллүүд Байгаль орчны яамны шилэн дансанд байгаа. Зарим гэрээнүүд нь сар болгон санхүүжүүлэхээр хийгдсэн байсан. Хууль зөрчсөн гэрээнүүд дээр дотоод аудит ороод хууль хяналтын байгууллагад мэдээллүүдийг нь өгч байгаа.

Миний хувьд СОР-17-ын хэвлэл мэдээллийг ямар хүн ахалж байсныг мэдэхгүй байна. Би өнгөрсөн 4 сард энэ ажлыг хүлээж авсан. Яг үнэндээ СОР-17 гэж юу болох гээд байгааг ч иргэд ойлгохгүй байна.

Миний мэдэж байгаагаар 2,3 нийтлэл, хэдэн рийл орсон байсан. Гэтэл дэлхийн 190 улсын 2 мянга гаруй ЗГ-ийн гишүүд, өндөр дээд албан тушаалтан, эрдэмтэн судлаачид ирж манай улсын цөлжилтийн эсрэг шийдвэр гаргах юм. Тиймээс 2 рийл хийгээд ч юм уу төлбөр аваад явдаг компанийн маркетинг хийдэг шиг зүйл биш. Өнөөдрийн байдлаар ЗГ-ын зүгээс СОР дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийгээгүй гэлээ.

Харин энэ оны 4-р сард болсон хурлаар СОР-17-г зохион байгуулах барилга байгууламж тоног төхөөрөмж худалдан авахад 2026 оны төсвийн төсөлд нийт 217,1 тэрбум төгрөг тусгасан бол хурлын бэлтгэл ажил хангах, мэдээлэл түгээх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах зэрэгт нийт 39,5 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгасан. Нэмэлтээр Үндэсний хорооны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг дэд хороодоос тус хурлын ажлын хэсэгт хүргүүлсэн байсан.

Тодруулбал,

-Зам, тээвэр, логистикийн дэд хороо - 7 тэрбум төгрөг,

-Эрүүл мэндийн яам - 5,2 тэрбум төгрөг,

-Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, Эрүүл ахуйн дэд хороо - 17,3 тэрбум төгрөг,

-Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан дэд хороо - 4,9 тэрбум төгрөг,  

-Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр зочид буудал хариуцсан дэд хороо - 11,1 тэрбум төгрөг,

-Визний асуудал хариуцсан дэд хороо - 862 сая төгрөг /Батлагдсан төсөв - 73,6 тэрбум/,

-Хамтын ажиллагааны дэд хороо - 2,8 тэрбум төгрөг,

-Ногоон бүс хариуцсан дэд хороо - 7,4 тэрбум төгрөг.

Ингээд нийт 56,6 тэрбум төгрөг тус хурлын үйл ажиллагаад нэмэлтээр шаардлагатай гэж байжээ.

Гэвч бодит байдал дээрээ дээрх санхүүжилт яг зориулалтаараа ашиглагдаж чадсан уу гэх асуулт гарч ирж байна. Магадгүй СОР-17 олон улсын хурлын санхүүжилтээр улс төрчид өөрийн PR-аа хийж, гараа угаасан байх ч  магадлалтай. Тиймээс аудитын шалгалт, хууль шүүхийн байгууллын хариуг л хүлээх үлдээд байна.