М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.07.27 16:54
947
Драгон төвийн 3 давхраас 25 настай эмэгтэй унаж нас баржээ

Өнөөдөр /2026.07.27/ 14 цаг 35 минутад “Хуучин драгоны E-Март 3 давхраас хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаагаар 25 настай, эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 3 дугаар давхраас унаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар