m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.25 11:16
3298
Усны хэрэглээ

Эрт үед гүн ухаантнууд бүх зүйлс гал, ус, агаар, шороо дөрвөөс бүрэлддэг гэж үздэг байжээ. Өнөө үед энэ дөрөвөөс өөр олон элемент олдсон ч ерөнхийдөө дээрх дөрвөн бүлэгтээ ордог. Бидний хувьд ус бол хамгийн эрхэм зүйл мөн билээ. Манай гаригийн 70 хувь, хүний биеийн 65-70хувь, тархины 85 хувь, ясны 20 хувь, хуурай үрийн 5-10 хувь нь уснаас тогтдог. 65кг жинтэй хүний биеийн ойролцоогоор 40кг нь ус байдаг байна. Ус нь хэдий шингэн боловч бусад шингэн бодистой адилгүй. Бүтцээс нь харахад шатдаг, шатаадаг байх ёстой. Усны нэг молекул нь шатамхай H+, ноцомхой O- ийн хоёр  хий зэрэгцэн тогтдог юм. Хүчилтөрөгч, нүүрстөрөгч хоёр нийлээд ашиг тустай, аюулгүй бодис болж хувирдаг байна. Эрдэмтэд өндрөөс хаясан бүх зүйлс газрын татах хүчинд татагдан хурдалж, эгц доош унадаг гэж тайлбарладаг ч бороон дусал буюу ус өөр байдаг. Хэрэв ус энэ хуулинд захирагддаг байсан бол сум шиг бүх л зүйлсийг цоолж нэвтлэх байсан биз. Харин усны дуслууд агаарын шүхрээр бууж байгаа мэт тогтмол хурдтайгаар аажуухан буудаг. Эрвээхийний далавчин дээр удаан гэгч нь бууж, цэцэг навчинд гэмтээлгүйгээр хүрдэг юм. Товчхон хэлэхэд хайр хишиг болон бууж, уул талаар урсан, бидний биед хэрэгтэй эрдэс бодисыг бий болгодог тул үүнийг цөмөөрөө үзье. Бидний бие дэх усны үүрэг Бид усны ашигтай талуудыг тоочиж барахгүй. Иймээс хамгийн чухлуудыг нь жагсаан бичвэл: Хөлс болон ялгаруулах замаар биед хортой бодисыг зайлуулдаг. Биеийн дулааныг барьдаг. Цусан дахь бодисыг зөөвөрлөх. Хоол тэжээлийг усанд уусган эсэд дамжуулдаг. (Ус бол хамгийн сайн уусгагч юм.) Цэцэг ургамлыг чийглэг байлгадаг. Эсийн доторх бодисыг хэрэгцээтэй газар нь зөөдөг. Бодисын солилцоо явуулдаг.

Бид хэр их ус уух хэрэгтэй вэ?

Хүмүүс нэг өдрийн турш хөлс, хэрэггүй бодисоо ялгаруулах, амьсгал авах, хоол боловсруулах явцдаа 2.5л буюу арван аяга шингэн алддаг. Зөвхөн хөлсөөр бус амьсгаа авах, гаргах үедээ ч бид шингэн алддаг болохыг та харж байна уу?
Бид алдсан шингэнээ заавал нөхөх хэрэгтэй байдаг. Нялх хүүхдүүд, хөгшин настай хүмүүст илүү чухал юм. Ялангуяа нялх хүүхдэд шингэн өгөлгүй удаан орхиж болохгүй. Амны цангааг арилгадаг хамгийн сайн зүйл нь ус юм. Хэрэв та эрүүл, бөөр, уушги тань хэвийн ажилладаг бол өдөрт 8 аяга ус уух шаардлагатай. Харин кофейнтэй болон согтууруулах ундааны зүйлс улам их шингэн алдахад хүргэдэг юм. Тийм учраас цангасан үедээ эдгээр зүйлсийг ууж болохгүй.

Онцлог тохиолдол ?

Хэрэв та бөөрний чулуутай бол өдөрт арав буюу түүнээс дээш аяга ус уух шаардлагатай. Халуун, чийглэг, хүйтэн цаг агаартай үед, өндөр газар байгаа үед эсвэл биеийн тамирын дасгал хийж байгаа үед илүү их ус уух шаардлагатай.

Ямар ус уух хэрэгтэй вэ?

Голын ус худгийн уснаас ч илүү цэвэр байдаг бөгөөд ялангуяа булгаас эх авсан, өндөр газраас нам дор газар руу урсдаг ус хамгийн сайн байдаг. Гэвч өнөө үед хүн амын нягтрал ихтэй, бохирдол ихтэй болсон тул цэвэр тунгалаг булгийн ус олох хэцүү болсон юм. Агуйн болон гүний худаг хөдөлгөөн багатай байдаг учир хүнд, хатуу байдаг гэнэ. Харин булгийн ус бол уухад амттай, зөөлөн байдаг.

Усыг хэзээ уух хэрэгтэй вэ?

Хоол идээд 2-3 цагийн дараа ус уух сайн байдаг. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар хоол идэх үедээ ус уух нь өвчин дагуулдаг гэнэ. Гэвч хоол идэх үедээ эсвэл дараа нь ус уухад хоолны дуршил багатай хүнд хүч тамир өгдөг байна. Өлөн байхдаа, ууранд суухдаа, их хөлөрсөн, туулга уусныхаа дараа ус уух, ялангуяа хүйтэн ус их уух муу байдаг. Энэ тохиолдолд ус уухад улам ихээр цангадаг байна. Хэрэв та яльгүй тэсэж чадвал аяндаа арилдаг. Мөн цаг үргэлж ус уух буруу бөгөөд аюултай байдаг.

Усны хэмжээг тохируулах  нь бидний биеийн усыг тэнцвэржүүлдэг төв нь өнчин тархинд байдаг. Эпифиз-ээс ялгардаг ADH даавар нь бие дэх усны хэмжээг тааруулдаг. Бие дэх усны хэмжээ өчүүхэн төдий өөрчлөгдөхөд (даралт, эзэлхүүн) өнчин тархины осмо хүлээн авагчаар мэдрэгддэг. Мөн бидний зүрхэнд ч осмо хүлээн авагч байдаг. Судасны дотор баро хүлээн авагчууд (даралтын мэдрэгч) бий. Усны хэмжээ өөрчлөгдөхөд л энэ хүлээн авагчууд мэддэг бөгөөд тархинд дамжин, ADH даавар ялгардаг. Ингээд энэ нь бөөрөнд мэдээлэгдэж усыг дахин шүүж, илүү бага ялгаруулахад энэ даавар тусалдаг юм.

Усыг их хэрэглэх нь юуны шинж вэ?

Ер нь ус их уулаа гэж бид сандарч, санаа зовох хэрэг байхгүй. Заримдаа ам их цангах, шингэн их алдах нь чихрийн шижин өвчний илрэл байдаг. Мөн ус их уух нь “diabetis inspidus”-ийн шинж байх магадлалтай. “diabetes mellitus” буюу чихрийн шижин өвчин нь инсулины даавартай холбоотой нэг төрлийн гажиг байдаг. Гэтэл “diabets inspidus” нь огт өөр, ADH даавар дутагдсанаас үүсдэг юм.

Энэ даавар нь усны тэнцвэрийг өөрчилдөг. Тийм учраас та хэт их ус ууж, хэт их шингэн алдаж байвал эмчид хандаарай. Дасгал хийж байгаа үедээ цангах нь ус дутагдсан эсэхийг тодорхойлдоггүй. Дасгал хийх болон биеийн хүчний ажил хийх үед ам цангавал ус уух хэрэгтэй. Ер нь хоёр цагийн дотор ус уух шаардлага байдаггүй. Дасгал хийх үедээ 20 минут тутамд ус уух хэрэгтэй юм.