Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.07.27 17:32
494
Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татжээ. Тус асуудлын талаар АТГ-аас тодруулахад, 2019 онд шалгагдаж байх хугацаандаа гадаад руу оргон зайлсан. Тиймээс түүнд холбогдох хэргийг хилийн чанадад оргон зайлсан гэх шалтгаанаар прокурорын байгууллагаас түдгэлзүүлсэн байсан. Харин дахин Монгол Улсад ирсэнтэй холбоотойгоор энэ сарын 9-ний өдөр НПГ-аас гаргасан прокурорын тогтоолын дагуу өмнө нь шалгаж байсан хэргийг сэргээсэн гэлээ. 

Эргэн сануулахад, түүнийг "Ачит Ихт"-ийн эзэн П.Цагаантай хамтрах замаар 13 сая ам.долларыг сонгуульд зориулан "угаасан", Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг "Ачит Ихт" ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 41.1 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаасан үйлдэлд яллагдагчаар татаж байсан юм. 

Түүнээс тайлбар мэдүүлэг авахаар дуудсан боловч завгүй байна гэх шалтгаанаар одоог хүртэл ирээгүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.