m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
3 цагийн дараа
126
Шумуулаар дамжих халдварын тандалт судалгаа хийж байна
Шумуулаар дамжих халдварын тандалт судалгаа хийгдэж байна. Тандалт судалгааны явцад зорилтот бүлгийн хүн амаас асуумж судалгаа авч, шумуулаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх, эрсдэлт бүлгийн хүн амаас цус, ийлдэс цуглуулан халдваржилтыг тогтоох зорилгоор шинжилгээ авч байна. Мөн Хяргас нуур, Увс нуур, Ачит нуур зэрэг газруудаас 1001 шумуул цуглуулаад байна.
Тус тандалт судалгаа 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилж, Баян-Өлгий, Ховд аймгийн гол, нууруудад хийгдэнэ.
Шумуул нь хүнийг олохдоо амьсгалаар ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл, биеийн дулаан, үнэр зэрэгт мэдрэмтгий байдаг. Мөн тодорхой бүлгийн хүмүүс шумуулд илүү их татагдах боломжтой.
- Нүүрстөрөгчийн давхар исэл
- Үнэртэй ус, үнэртэй зүйл
- Халуун, дулаан газар
- 1-р бүлгийн цустай хүн
- Шумуулд хазуулах эрсдэлийг бууруулахын тулд шумуул үргээгч хэрэглэх, биеийн ил хэсгийг халхалсан хувцас өмсөх, цонх хаалгандаа тор хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлээрэй.