

38 муур, 6 нохой, жижигхэн 5 ачтайгаа хамт амьдардаг. Анх зараа тэжээж байлаа. Тэр үед монгол гэрт амьдардаг байсан учир хаяагаар гараад алга болчихсон. Түүнээс хойш туулай тэжээж үзсэн. Их хөөрхөн амьтан анх хоёр туулайтай байсан бол өссөөр долоо болж байсан. Эгч маань туулайнд их хайртай учир бүх туулайнуудаа бэлэглэж байсан.
Түүнээс хойш буюу 13 жилийн өмнө анхны муураа тэжээж байсан ч тэр муур минь гэнэтхэн ална болчихсон. Хайгаад ерөөсөө олоогүй. Тэрний дараа шар алаг муур олоод тэжээж эхэлсэн. Одоог хүртэл байгаа 12 настай Шарка гээд муур бий. Түүнээс хойш гудманд яваа муур, хүмүүсийн авчирч өгсөн муур зэргийг тэжээсээр одоо нийтдээ 38 мууртай болсон. Нохой чмөн ялгаагүй гөлөг байхад нв олно, гэмтсэн бэртсэн байсныг нь эмнэлэгт үзүүлж эмчлээд өөрийн нохой болгон тэжээж эхэлсэн.
Зарим хүмүүс олон муур, нохой тэжээхийн оронд мал малласан нь дээр гэдэг. Гэхдээ би нас өндөр болсон болохоор хэдэн муур нохойгоо л тэжээж сууна. Хэдийгээр малын буян их ч гэлээ амьтан л бол амьтан ялгаа юу байхав ээ гэж боддог.
Өглөө зургаан цагт босож муур, нохойгоо хооллоод, цай сүүнийхээ дээжийг тэнгэртээ өргөдөг. Муурны үүрээ өдөр болгон хлораминтай усаар угааж цэвэрлэдэг. Тэгэхгүй бол олон муурны шээсний үнэр дийлдэхгүй. Өдөртөө хоёр удаа угаадаг. Залуудаа бичээч мэргэжилтэй байсан ч хоёр жил суугаа ажил хийгээд энэ надад зохих ажил биш юм байна гэж бодоод эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Үйлчлэгч чинь их сайхан ажил шүү дээ дандаа л дөрвөн мөч хөдөлж байдаг, үргэлж хүмүүстэй харьцаж байдаг сайхан ажил.
Түмэн олон минь хөгшин надад их туслана. Нэг эмэгтэй л гэхэд таван зуун мянган төгрөг өгч басйан. Муурын хоол, элс аваад 420 мянга болсон үлдсэнээр нь хөгшин би цайны сүү, мах авсан. Яг бүгдийг нь муурандаа зориулж чадаагүй ээ үнэнээ л хэлье.
Түмэн олон хүмүүс минь сонирхоод амьтан авж тэжээдэг, уйдаад ирэхээрээ больчихдог байж болохгүй. Амьтан чинь хүнтэй л адил зэрх сэтгэлтэй, өлсөж цангана, хүний гар харсан амьтад учир амьтдыг хайрлаж байгаарай.
