
Гэртээ тамхи татаж, бага насны хүүхдүүдээ дарамталж, "Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй шүү дээ" хэмээн ярьж буй залуугийн яриа цахим орчинд цацагдсан. Энэ талаар шалгаж, хүүхдүүдийг хамгаалалтдаа авсан талаар ЦЕГ-аас тодруулахад ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Өчигдөр хүүхдийг хүчирхийлж буй бичлэг цахим орчинд тарсан. Бид зөвхөн цахим орчинд цацагдсан бичлэг төдийгүй иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалт явуулж, хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Өчигдөр цацагдсан бичлэгний хувьд 5,13 настай хүүхдийг хүүхэд хамгаалах 108 төвд хүргүүлсэн. Ээж нь архины хамааралтай гэдэг нь урьдчилсан бадлаар тогтоогдсон" гэлээ.
