

"Солонго" 1, 2 төслийн орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх, түрээслэх гэсэн хоёр журмаар олгоно. Түрээслээд өмчлөх орон сууц гэж түрээслэгч нь түрээсэлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх боломжтой орон сууцыг хэлнэ.
Урьдчилгаа төлбөр бүрдсэний дараа үлдэгдэл төлбөрийг бэлэн төлөлтөөр, банкны зээлээр, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах зэрэг хувилбарын аль нэгээр харилцан тохиролцож төлнө.
Иргэдийн хүсэлтийг наймдугаар сараас эхлэн tosk.gov.mn цахим сайтаар хүлээн авна. Одоогоор анкетын систем бүрэн нээгдээгүй байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэдээс цаасан материал шаардахгүй. Бүх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна. Иргэд хүсэлт илгээхдээ дараах дарааллаар бүртгүүлнэ. Үүнд:
Иргэн системд өөрийгөө баталгаажуулах шаардлагатай. Мэдээллийг ХУР системээр дамжуулан шалгаж, үнэлгээ хийх юм. Сонгон шалгаруулалтад дараах бүлгийн иргэд хамрагдана. Үүнд:
