Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Засгийн газар
5 цагийн дараа
319
П.Баянбаатар: ШТС-уудад оочир дараалал үүсгэснээр юу болж байгааг ойлгох хэрэгтэй

Засгийн газрын хуралдаан болж, гарсан шийдвэрийг АМГТГ-ын дарга П.Баянбаатар танилцууллаа. 

Тэрээр, Бид гурван сарын шатахууны нөөцийн агуулахаа барьчихсан байсан бол нөөцийн хомсдол гэж ярихгүй, он дуустал нөөцтэй гээд сууж байх боломжтой байх байсан. Үүний хүрээнд ЗГ-аас томоохон хэмжээний бодлогуудыг явуулж байгаа. ЗГ-ын тогтоолоор 18 аж ахуйн нэгжийн 22 нөөцийн савыг барих шийдвэр гарсан. Тиймээс арилжааны банкнуудад зээл олгоод, манай агентлагийн зүгээс хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 250 мянган тонны агуулах барихаар холбогдох гэрээнүүд хийгдээд 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд АИ-92 шатахууны 17 хоногийн нөөцтэй байна. Харин дизель түлшний 23 хоногийн нөөцтэй байгаа. 

Бид энгийн хэрэглээгээр хэрэглэж байгаа тохиолдолд наадмын өмнө ямар байсныг та бүхэн харсан байх. Шатахуун түгээх станцууд дээр ямар нэгэн оочир байхгүй. Оочир дараалал үүсгэснээр юу болж байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс ердийн хэрэглээгээр хэрэглэж байгаа тохиолдолд нөөц ахин бүрдүүлэх боломжтой гэдгийг хэлмээр байна. 

Шууд дамжуулалт: