

Засгийн газрын хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Н.Номтойбаяр танилцууллаа.
Тэрээр, Өнгөрсөн хугацаанд SAT-1 буюу шүлхийн өвчний эсрэг шуурхай арга хэмжээ авсны үр дүнд аюулгүй түвшин хангагдсан гэж үзсэн учир өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар цуцаллаа.
Мөн 10 аймгийн дулааны бүтээн байгуулалт 40-42 хувийн гүйцэтгэлтэй явж байгаад санхүүжилтийн асуудлаас үүдэн бүгд зогссон. Үүнийг ЗГ-ын хуралдаанаар авч шийдэж, 2 арга замаар шийдэхээр тодорхойлсон. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хорооны хуулийг удирдлага болгож хувийн хэвшлүүдтэй үнэ тарифаа тохирч гүйцэтгүүлэх. Зарим аймгууд түүхий эдийн хангамж байхгүй. Үүнээс үүдэлтэй эдийн засаг, бизнесийн үр ашиггүй байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийднэ. Энэ хүрээнд холбогдох сайд нарт үүрэг даалгавар өгсөн.
Орон нутагт ажиллахад авто машинтай холбоотой асуудал их гарч байна. Ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд огт авто машингүй. Ийм маш олон сум байна.
Техникийн томоохон шинэчлэл Эрүүл мэндийн сайдын багцад суугаад, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдсан боловч хоёр шалгарсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан гарч шүүхээр явж байгаа.
Зарим нутгаар зуншлага тааруухан, хуурайшилт ихтэйгээс үүдэн хадлан тэжээлийн асуудал хүндээр тусахаар байна. Энэ асуудлын талаар УОК маргааш өглөө хуралдаж тодорхой чиглэлүүдийг гаргана.
