

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл ажил, авто замын засвар, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Урин дулаан цагт халуун, хүйтэн ус дулааны шугамыг солих ажлыг үе шат дараатай хийж байна. Нийслэл хот өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Хэдийгээр XXI зуунд халуун ус хязгаарлах асуудлыг халъя гэж шийдсэн боловч манай хотын газар доорх шугам сүлжээний 60 орчим хувь нь насжилт өндөр учраас үе шаттайгаар засварлахаас өөр аргагүй байдалд байна.
Авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгана. Одоогоор 111км шинэ зам тавих, 30 км замын засварын ажил хийгдээд явж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 57 хувьтай үргэлжилж байна. Утааг бууруулах чиглалэ хагас коксжсон нүүрс 208 мянган тонн, 180 тонн сайжруулсан түлшийг өвөлжилтйин бэлтгэлд бэлтгэж байна.
Махны үнийн хувьд мах төмс хүнсний ногооны нөөцийг бэлдэх ажилд орсон. Махны үнийн асуудлыг шийдэх судалгаа явагдаж байна.
Энэ өвлийн хүрээнд дулаан, цахилгааны хязгаарлалт хийхгүй байх хүрээнд ажиллаад явж байна. 5-р цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлсэн.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор замын ачаалал нэмэгдэх тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байна.
"Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөнд хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл үүсээд байна" хэмээв.
Нийслэл хотод улсын сургуулиудын автобус явуулах ажлыг явуулна.
Эрүүл мэндийн салбарт 23 барилгын засварын ажил, 6 шинэ барилга барих ажлууд явагдаж байна. Өвөл болохоор "Эх нялхас"-ын нөхцөл байдал хүнд байдаг учир ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн өмчид байдаг 3 амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгохоор ажиллаж байна.
