Засгийн газар
6 цагийн дараа
112
Б.Дэлгэрсайхан: Лүнгийн замын ажлыг есдүгээр сараас эхлэнэ

9 аймгийн сая гаруй зорчигч зорчдог Лүнгийн зам төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэхээр болсон.  Яамны зүгээс эдийн засаг хөгжлийн яамруу шилжүүлэх ажлыг хийж байна. Ямар компани шалгарахыг эдийн засаг хөгжлийн яам шийднэ. Ойролцоогоор 101,7км ачаалал их тэр хүртэлх замыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Цааш 3 тийш задраад явах учир хамгийн эхэнд Лүнгийн замын ажлыг есдүгээр сараас эхлэнэ.

Замын постоор гарахад төлөх хураамжийн хувьд жижиг оврын тээврийн хэрэгслүүд 5 мянга, том тэрэг 20 мянган төгрөгийн хураамж төлнө. Замыг аюулгүй болгох ажил бол Зам тээврийн яамны үүрэг учир энэ үүргээ хураамжын мөнгөөр гүйцэтгэнэ. Зам эхнээсээ хөгшрөөд эвдрээд эхэлсэн учир энийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн хураамжаар засвар хийх боломжгүй учир энэ хураамжийг нэмэж байж зам засварын ажил сайжрана.

Орон нутагт зорчдог зорчигч тээврийн хураамж нэг ч төгрөг нэмэгдээгүй. Мөн Улаанбаатар хотыг тойрсон 50 км радиус дотор байгаа хүмүүс цагаан хуудсаар бүртгүүлж төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Гашуун Сухайт боомтын ажил энэ оны эцэс гэхэд  80-90 хувийн гүйцэтгэлтэй дуусна.  Энэ зам нэг өдрийн өмнө ч гэсэн ашиглалтад орвол Монгол улсын нүүрсний эксдорт нэмэгдэнэ. Монголын тал, Хяталын тал эрх үүргээ биелүүлээд хил холбох ажил төлөвлөгөөнөөс өмнө хэрэгжээд явж байна.