

Иргэн Б.Пүрэвжаргал өнгөрсөн зургадугаар сарын 29-нд зээлийн муу болон хар түүхийг арилгах тухай иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Тэрээр өргөдөлдөө "Иргэдийн зээлийн муу болон хар түүх нь өр төлбөрөө бүрэн барагдуулсан ч олон жилийн турш хадгалагдаж, санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байна. Энэ нь иргэдийн эдийн засгийн идэвх, бизнес эрхлэлт, орон сууц болон хэрэглээний санхүүжилт авах боломжид сөргөөр нөлөөлж байгаа тул зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, муу зээлийн мэдээллийг шинэчлэх эрх зүйн зохицуулалтыг судлах, санал боловсруулах ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна" гэжээ. Одоогийн байдлаар 2776 иргэн дэмжиж гарын үсэг зураад байна. Гарын үсэг цуглуулах хугацаа наймдугаар сарын 3-нд дуусна. Хэрэв та дэмжиж гарын үсэг зурахыг хүсвэл энэ дарна уу.
