

Ардчилсан нам 4:11 ээлжит хэвлэлийн хурал хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хүмүүс зөвхөн хүнсний үндсэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн л авч байгаагаас өөр төрлийн бүтээгдэхүүн авахгүй байна. Түрээсэлж байгаа лангуу, хувийн ААН бүгд хаалгаа барьж байна. Гадуур явж үзээч. Хаа байсан Баян-Өлгий аймгийн ажлаа хийж байсан Засаг даргыг огцруулахаа больж гэж Ерөнхий сайдад хэлмээр байна. Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх үндсэн ажлаа хийгээчээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Дундговь аймгийн Засаг дарга болон удирдлага төсвийг захиран зарцуулахдаа хулгайн гараа дүрж байна. Тухайлбал, Дундговь аймаг жилийн 90 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүний 41 тэрбум дээр аудитын дүгнэлт хариуцлагагүй хандсан, төсвийн хулгай орсон гэж гарсан. Гэтэл энэ хүнээ хамгийн түрүүнд халахгүй ажлаа хийж байгаа Баян-Өлгий аймгийн засаг дарга ажлаа сайн хийсний төлөө халсан байна. Дундговь аймгийн асуудлыг АН цаашид шалгаад явна.
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж "Баян-Өлгий аймгийн Засаг даргын асуудал бүхэлдээ олон намын тогтолцоотой холбоотой. Алслагдмал байдалд байгаа аймгийг удирдлагагүй болгох нь цаашид өвлийн бэлтгэл ажил хийхэд хүндрэлтэй болгоно. Хариуцлага тооцох ёстой албан тушаалтандаа хариуцлага тооцоочээ. Бензин шатахуун тасалдахгүй, үнэ өсөхгүй гэж саяхан хоорондоо сошиалаар ярьж байсан. Шатахууны үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө. Туулын хурдны зам гээд нийслэлийн засаг даргыг огцруулсан бол энэ хүмүүстээ хариуцлага тооцоочээ. Цаашид засаглаж байгаа аймгууд дээр шат дараалсан арга хэмжээ авбал засаглалын доройтолд хүргэнэ. Энэ нь зөвхөн намтай холбоогүй тухайн бүс аймгийн ард иргэдийн амьдралд шууд нөлөөлнө.
Наадмын өмнөхөн 33 хоногийн нөөцтэй гээд мэдээлж байсан. Гэтэл өчигдөр улсаараа нийлээд дөрвөн сарын нөөцөө шавхсан гэдэг мэдээллээ үнэн зөв болгооч. Иргэд үнэн зөв мэдээлэлтэй байвал ажил, амьдралаа зохицуулна. Гол нь үнэн мэдээллээ л өгөөч" гэлээ.
