m.mn
түрүүлж мэдээлнэ
Спорт
2026.07.30 12:08
3066
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ
Баянхонгор аймгийн 85 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд тахим авахдаа учраа бөхөө санаатайгаар тохойлдсон улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түр түдгэлзүүлсэн байна.  Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргагч тайлбар гарган өгөх ба хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтооно гэжээ.